Өөрчлөлтөөс Өрсөж Өөрсдөө Өөрчлөгдөе. /4Ө/

my classmate

Макро эдийн засгийн судлах зүйл үндсэн асуудал

Макро эдийн засгийн судлах зүйл үндсэн асуудал



1.    Макро эдийн засгийн тухай ойлголт
2.    Макро эдийн засгийн судлах зүйл судалгааны арга
3.    Макро эдийн засаг микро эдийн засгийн ялгаа ба төсөөтэй  тал
4.    Макро эдийн засагчид юу хийдэг вэ

Макро эдийн засгийн тухай ойлголт
 
1930-аад оноос макро эдийн засаг нь эдийн засгийн сэтгэлгээний бие даасан чиглэл болон бүрэлдэн тогтжээ. Энэ үед барууны хөгжингүй орнуудад бий болсон их хямралтай холбоотойгоор нийгэм эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтүүд бий болсон нь хөгжлийн үйл явцад нөлөөлжээ.
1.    Үнийн хөшүүргийн тусламжтайгаар чөлөөт зах зээл өөрөө аяндаа зохицуулагдана гэдэг эдийн засгийн сонгодог загвар нь тухайн үеийн эдийн засагт бий болсон нөхцөл байдлыг тайлбарлах боломжгүй ба хямралаас гарах үр ашигтай арга хэмжээ болж чадахгүй болсон
2.    Английн эдийн засагч Кейнсийн “Мөнгө ба зээлийн хүү ажил эрхлэлтийн ерөнхий онол” бүтээлд үүнд харилт өгчээ. Тэрээр
а. Зах зээлийн ерөнхий зохицуулалтуудын тухай сонгодог онолыг “үйлдвэрлэл өөрөө хэрэглээг бий болгодог учир төрийн зүгээс ямар нэг оролцоо шаардлагагүй” гэдгийг хүчтэй Кейнс шүүмжилсэн байна.
б. 1930-аад оны хямралаас гарахад төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай болохыг тодорхойлжээ. Түүний онолын гол үндэслэл нь:
- Улсын зардлыг өргөжүүлэн нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийн уналтыг бууруулж үйлдвэрлэлийн бодит хэмжээг нэмэгдүүлэх
- Татварын хэмжээг бууруулах явдал
- Нийт зардлын өсөлт нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийг өсгөж эдийн засгийн эрүүлжүүлнэ гэж үзжээ.
Иймд Кейнс макро эдийн засгийн үндсүүдийг тавьж түүний үндсэн ойлголтуудыг тодорхойлж чухал зүй тогтлуудыг бүрдүүлжээ.
1970-аад оноос эхлээд инфляцийн үйл явц хүчтэй явагдсан байна. үүнтэй холбоотойгоор Кейнсийн загварыг М.Фредман тэргүүтэй эдийн засагчид шүүмжлэн монитарист загварыг боловсруулан гаргажээ. Энэ загварын гол агуулга нь :
1.    Мөнгө зээлийн зөв бодлого явуулах
2.    Төрийн оролцоог багасгах
3.    Инфляцитай үр ашигтай тэмцэл хийх
Өөрөөр хэлбэл мөнгөний нийлүүлэлтээр дамжуулж үйлдвэрлэлийн өсөлтийг хангана гэж үзжээ. 1980-аад оноос эхлээд үйлдвэрлэлийн уналт инфляци зэрэг явагдсаны улмаас энэхүү үзэгдлийг тайлбарлах шинэ онол хандлагууд бий болсон байна.

Макро эдийн засаг нь улс орны хэмжээн дэх зах зээлийн харилцаа, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг бүхэлд нь цогц байдлаар авч судлана  Энэ асуудлын хүрээнд урт хугацааны эдийн засгийн өсөлт нь улс үндэстнүүдийн эдийн засгийн хөгжлийн түүх, үйл явцтай ямар холбоотойг тайлбарлая.
Эдийн засгийн өсөлт: Эдийн засгийн хөгжлийн түүхээс нь харахад өндөр хөгжилтэй эдийн засагтай орнууд дахь эдийн засгийн өсөлтийн хурд, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт зэрэг макро гол үзүүлэлтүүд нь хөгжиж байгаа орну эдийн засгийг бодвол харьцангуй өндөр хурдацтай байсан байна. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт хэдий чинээ тогтвортой өсөж байх тусам тухайн эдийн засгийн урт хугацаандахь эдийн засгийн эрүүл байдал, өсөлт хангагдаж ирсэн байна.
Эдийн засгийн мөчлөг: Эдийн засаг дахь идэвхтэй үйл ажиллагаа нь үе үе өөрчлөгдөж байдаг. Эдийн засгийн мөчлөгийн үе шатууд дахь сангийн, мөнгөний бодлого валютын ханш гадаад худалдааны бодлогууд ямар байх вэ? Эдийн засгийн мөчлөгийн үе шатиуудад авах эдийн засгийн арга хэмжээ, бодлогууд, улс төрийн тухайн үеийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа эсвэл зөрчилдөж байдаг зэргээр тайлбарлагдана.
Ажилгүйдэл: Ажилгүйдэл нь макро эдийн засагт их хэмжээний сөрөг нөлөө үзүллж байдаг үзэгдэл юм. Ажилгүйдэл нь инфляци, эдийн засгийн мөчлөг, өсөлт зэрэг гол  гол ойлголтуудтай холбоотой байдаг тул тэдгээрийн хамаарлын судлан шаардлагатай. Мөчлөг ажилгүйдлийн хамаарао нь илт ойлгорлт байдаг.  Хярал удаан үргэлжлэх тусам ажилгүйдлийн түвшин өсөж ирдэг. Тэгвэл мөчлөгийын сэргэлтийн өрнөлтийн үед уг үзүүлэлт нь буурч эхэлдэг. Эрс буурсан тохиолдол нь эдийн засагт технологийн үсрэнгүй том дэвшил гарсан үед тохиолддог байна.
Нээллтэй эдийн засаг: Олон улсын санхүүгийн болон худалдааны харилцаа нь нэг орон дахь эдийн засгийн мөчлөгийн тухайн үе шатыг нөгөө оронд дамжуулж байна уу? Худалдааны болон төлбөрийн балансын алдагдал нь эдийн засгуудын өөр хоорондын бие даасан байдлыг хэрхэн өөрчлөх вэ? Төлбөрийн тэнцлийн алдагдал үндэсний эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ? зэрэг асуудлыг ойлгож мэдэх чухал юм.
Макро эдийн засгийн бодлого: Аливаа эдийн засгийн хөгжил нь тухайн эдийн засгийн наутрал нөөц баялаг хүний хүчин зүйлсийн нөөц капиталын нөөц технологийн түвшингээс хамаарч байдаг. Нөгөө талаар тухайн засгийн газраас явуулж байгаа бодлогоос ихээхэн хамаарна.
Макро ба микро эдийн засгийн ялгаа ижил талууд: Макро ба микро эдийн засгийн онол нь судалгааны нийтлэг арга барилтай бөгөөд го л ялгаа нь энэ хоёр салбаруудын судлах түвшин юм.

Макро эдийн засгийн судлах зүйл судалгааны арга

Макро эдийн засаг нь улс орны эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь болон хөгжлийг тодорхойлж байгаа эдийн засгийн үйл явцуудын харилцан хамаарлыг судалдаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн үзэгдлийг улс үндэстний түвшинд авч судалж байгаа үйл явцыг макро эдийн засаг гэж үзнэ. Энэхүү хичээлийн хүрээнд макро эдийн засгийн зорилтууд макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн уялдаа холбоо, эдийн засгийн макро бодлогууд түүний нөлөөлийн талаар авч үзэх судлах болно.  Мөн эдийн засгийн зорилтууд ба эдийн засгийн бодлогууд хоорондоо ямар холбоотой байх вэ? эдийн засгийн гол зорилго болох урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хэрхэн хангах вэ? гэдгийн судлах болно.
Макро эдийн засгийн судлах дараах асуудлууд байдаг. Үүнд:
1.    Үндэсний болон дотоодын нийт бүтээгдэхүүн түүнийг тооцох арга
2.    Зах зээлийн нийт эрэлт, нийт нийлүүлэлт
3.    Төрийн мөнгө зээлийн бодлого
4.    Үндэсний орлогод хэрэглээ ба хуримтлал, хөрөнгө оруулалтын нөлөөлөх нөлөөлөл
5.    Төрийн сангийн бодлого
6.    Төрийн нийгмийн бодлого
7.    Эдийн засгийн өсөлтийн асуудал
8.    Эдийн засгийн гадаад харилцаа
9.    Төлбөрийн баланс ба валютын ханш зэрэг болно.

Макро эдийн засгийн зохицуулалт нь дараах зорилгуудыг амжилтанд хүргэхэд чиглэгдэнэ. Үүнд:
1.   
Макро эдийн засгийн судалгаанд дараахи аргуудыг ашиглана. Үүнд:
Диалектик арга: Энэ нь арга зүйн дагуу эдийн засгийн бүх юмс үзэгдэл хоорондоо холбоо хамааралтай байнга өөрчлөгдөн хөгжиж байх зүй тогтлыг авч үзэх арга юм.
Хийсвэрлэлтийн арга: Энэ аргын тусламжтайгаар эдийн засгийн тодорхой тогтолцоог санаагаараа загварчлан тааамаглаж түүний мөн чанар дотоод уялдаа холбоог нээн илрүүлэхболомжтой.
Дедукц: Дэвшүүлсэн ерөнхий таамаглалыг эдийн засгийн бодит баримт сэлтээр шалгаж ерөнхий дүгнэлтэд тулгуурлан хэсэгчилсэн тусгай дүгнэлт хийх танин мэдхүйн аргыг хэлнэ.
Индукц: Ажиглалт туршилтын тус тусдаа байгаа мэдээ сэлтийг нэгтгэн дүгнэж ерөнхий дүгнэлт хийх танин мэдэхүйн аргыг хэлнэ.
Эдийн засаг математик арга: Эдийн засгийн тодорхой үзэгдлийн хэтийн хандлага зүй тогтлыг илэрхийлсэн олон хувьсагчтай математик загвар боловсруулж аргыг хэлнэ.
Эдийн засгийн онолын үндэслэлийг тодорхойлохдоо позитив болон норматив эдийн засгийн арга зүйд тулгуурлана.
Позитив эдийн засаг гэдэг нь эдийн засгийн тодорхой үзэгдэл үйл явдлын өнгөрсөн үеийн өөрчлөлт хөгжлийн талаарх статистик тоо баримтанд тулгуурлан түүний одоогийн байдалд үнэлэлт өгч цаашдын хандлагын талаар хялбарчилсан загвар үзэл баримтлал боловсруулахыг хэлнэ.
Норматив эдийн засаг нь гол төлөв субъектив хувь үнэлгээнд тулгуурласан үйл ажиллагааны жорыг дэвшүүлдэг. Энд асуудал ямар байх ёстойг заана. Норматив эдийн засаг гэдэг нь боловсруулсан үзэл баримтлалыг практикт хэрхэн ямар аргаар хэрэгжүүлэх талаар тодорхой зөвлөмж шийдвэр гаргахыг хэлнэ.
Эдийн засгийн аливаа үзэгдлийг 4 үндсэн арга хэрэглэгдэхүүнээр илэрхийлж болно.
1.    Үгээр илэрхийлэх арга: Энэ нь гол төлөв тодорхойлолт, томъёолол, тайлбарын хэлбэртэй байна.
2.    Тоон хүснэгтээр илэрхийлэх арга: Энэ нь эдийн засгийн тодорхой юмс үзэгдлийн хоорондын холбоо хамаарлын өөрчлөлтийг тусгасан тоон үзүүлэлтийн хэлбэртэй юм.
3.    График аргаар илэрхийлэх: Энэ нь эдийн засгийн хоорондоо хамаарал бүхий үзэгдлийн грацикзк дүрслэл юм.
4.    Аналитик арга: Энэ нь эдийн засгийн тодорхой үзэгдлийн өөрчлөлтийн зүй тогтлыг тусгасан функц математик загварын хэлбэртэй байна.

Макро эдийн засаг микро эдийн засгийн ялгаа ба төсөөтэй  тал
Микро эдийн засгийн гол субъектууд өрх гэр пүүс бараа үйлчилгээний ба хүчин зүйлсийн зах зээл бол макро эдийн засгийн гол субъектууд нь пүүс өрх гэр засгийн газар гадаад эдийн засаг юм. Макро эдийн засаг нь нийт эдийн засгийн судалж харахын тулд макро эдийн засагчид зах зээлүүд бараа үйлчилгээний төрөл бүрийн хэлбэрүүдин ялгааг анзааралгүйгээр тэднийг нийт урсгалд нь авч үздэг. Микро эдийн засаг бол тэдний хэлбэрүздийн ялгааг нарийн авч үздэг. Микро эдийн засгийн онолоор хэрэглэгчид Coke эсвэл Perpsi авч байна уу яагаад г эдгийг судалдаг бол макро эдийн засагт эдгээрийг нийт эрэлтээр авч үзэж судална.Микро эдийн засагт хувь хүмүүс пүүсүүдийн үйл хөдлөл дээр үндэслэн гаргасан онол загвар нь макро эдийн засагт мөн адил хүчтэйгээр хэрэглэгдэж байна. Микро эдийн засгийн онолыг бодвол макро эдийн засгийн бодлогууд макро эдийн засгийн үзүүлэлтүүд нь арай илүү нээлттэй байдаг ба ажилгүйдлийн түвшин, инфляцийн түвшин валютийн ханшны талаар Төв банкнаас явуулж байгаа бодлого зэрэг нь үргэлж нийгмийн  гишүүд улс төр хэвлэл мэдээллийн гол сэдэв болж байдаг.
   
Макро эдийн засагчид юу хийдэг вэ
Сүүлийн жилүүдэд энэ хоёр чиглэл урсгалууд нь нэг нэгнийхээ сул талуудыг нөхөж хамтран оршин ирсэн. Хэрэв энэ хоёр урсгалыг нэгтгэж нэгдмэл онол урсгал гаргаж ирвэл түүний загваруудын нийтлэг таамаглалууд нь дараах байдлаар тодорхойлогдоно.
1.    Макро эдийн засгийн судалгаа нь өрх гэр пүүсүүдийн үйл хөдлөлийн судалгаан дээр суурилана.
2.    Энэ загвар дахь өрх гэр пүүсүүд өөрсдийн ханамж ашгийг аль болох их байлгахыг хичээж байдаг
3.    Хувь хүмүүс нь одоо болон ирээдүйд авюах ханамжийн талаар харилцан худалдаа буюу сонголт хийж байдаг.
4.    Хувь хүмүүс пүүсүүд засгийн газар нь бара үйлчилгээний хөрөнгийн хөдөлмөрийн зах зээлд хамтран оролцож байдаг.
5.    Тухайн загвар нь цалин ба үнийн сонгодог эсвэл Кейнсийн таамаглалыг аль алиныг нь хэрэглэж чадах болно гэсэн ерөнхий таамаглалтай байна.

Орчин үеийн макро эдийн засаг дээрх таамаглалууд дээр үндэслэн дараах гол гурван асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгаа билээ. үүнд:
1.    Ажилгүйдлын тогтмол түвшинг хэрхэн тайлбарлах вэ? Эдийн засгийн мөчлөгийн үе шат болгонд ажилгүйдлын өндөр түвшин буурахгүй тохиолдлыг макро эдийн засаг янз бүрээр тайлбарлаж байна.
2.    Инцляцийг хэрхэн тайлбарлах вэ? Инфляцийн түвшинг хэрхэн бууруулах вэ? Бага түвшинд хэрхэн тогтоон барих вэ? Хямрал үүсгэхгүйгээр ажилгүйдлийн түвшинг хэрхэн бууруулах вэ?
3.    Эдийн засгийн өсөлтийг эдийн засгийн ямар хүчин зүйлс ханаж байна вэ? Эдгээр асуудлыг хэрхэн тайлбарлахаас хамаарч орчин үеийн макро эдийн засагчид үндсэндээ макро эдийн засгийн сэтгэлгээний хоёр том сургуульд хуваагдаж байна.


Лекц ¹ 3
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт
1.    Нийт эрэлт түүнд нөлөөлөх хүчин зүйл
2.    Нийт нийлүүлэлт түүнд нөлөөлөх хүчин зүйл
3.    Үйлдвэрлэлийн хэмжээ үнийн түвшингийн тэнцвэрт байдал

§ Нийт эрэлт түүнд нөлөөлөх хүчин зүйл
Макро эдийн засгийн ухааны нэг үндсэн зорилго бол үндэсний нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ яагаад тогтвортой бус бсч буурч өөрчлөгддөг, үндэсний нийт бүтээгдэхүүний бодит хэмжээ нь боломжит түвшнээсээ хоцордог, үнийн түвшин тогтмол байснаас яагаад гэнэт өөрчлөгддөг тэдгээрийн шалтгааныг тайлбарлах зүй тогтлыг нээн илрүүлэхэд оршино. Зах зээлийн харилцаанд оролцогчдын эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээг олж авах ирээдүйн хэрэглээний зардлуудын нийлбэрийг эдийн засгийн нийт эрэлт гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн янз бүрийн түвшинд зах зээлийн харилцаанд оролцогч субъектүүдийн их болон бага хэмжээгээр худалдан авахад бэлэн байгаа байдлыг зах зээлийн нийт эрэлт гэж үзнэ. Иймээс нийт эрэлт гэдэг нь үнийн тухайн түвшинд бүх хэрэглэгчид үйлдвэрлэгчид  засгийн газраас худалдан авахад бэлэн байгаа нийт бараа үйлчилгээний тоо хэмжээ буюу үндэсний нийт бүтээгдэхүүний бодит хэмжээг хэлнэ. Үүнийг томъёогоор илэрхийлбэл:
AD=CD+ID+GD+XnD
AD - Нийт эрэлт
CD - Хэрэглэгчийн зардал
ID - Үйлдвэрлэгчийн хөрөнгө оруулалтын зардал
GD - Засгийн газрын зардал
XnD - Гадаадын хэрэглэгчдын зардал
Нийт эрэлтийн хэмжээнд үнийн болон үнийн бус хүчин зүйлс нөлөөлдөг.

Нийт эрэлтийн хэмжээнд нөлөөлөх үнийн хүчин зүйлс:
Үнийн түвшин нийт эрэлтийн хэмжээ хоорондоо урвуу хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл үнийн түвшин буурахад хэрэглэгчдийн худалдан авах бараа үйлчилгээний тоо хэмжээ буюу үндэсний нийт бүтээгдэхүүний бодит хэмжээ нэмэгдэж үнийн түвшин өсөхөд хүрнэ. Энэхүү хамаарлыг харуулсан муруйг нийт эрэлтийн муруй гэнэ. Үүнийг гарфикаар дүрслэн харуулбал:



Нийт эрэлт үнийн түвшингээс шалтгаалан өсөж буурах нь дараахь зүйлээр тайлбарлагдана. Үүнд:
1.    Үнийн түвшин нэмэгдэхэд хэрэглэгчдэд урьдын адил хэрэглээгээ хангаж байхын тулд илүү мөнгө зардал шаардагдана. Энэ нь мөнгөний нийлүүлэлтийн тогтмол түвшинд мөнгөн дэх эрэлтийг нэмэгдүүлнэ. Мөнгөний эрэлт нэмэгдсэнээр түүний үнэ болох зээлийн хүү өснө. Ингэснээр хэрэглэгчид зардлаа багасгаж үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалтаа бууруулна. Үүний улмаас нийт зардал буюу нийт эрэлт буурна.
2.    Үнийн түвшин өссөнөөр хүн амын болон аж ахуйн нэгжүүдийн хуримтлуулсан мөнгөний бараа үйлчилгээг худалдан авах чадвар нь буурдаг. Иймээс тэд зардлаа багасгана.
3.    Үнийн түвшин өссөнөөр экспорт нэмэгдэн импорт буурна.
Нийт эрэлтийн хэмжээнд нөлөөлөх үнийн бус хүчин зүйлс:

Үнийн бус хүчин зүйлийн нөлөөллийн үр дүнд үнийн тухайн түвшинд нийт эрэлтийн хэмжээ бүхэлдээ өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл үний бус хүчин зүйлс нийт эрэлтийн хэмжээг бууруулах чиглэлээр үйлчилж байвал нийт эрэлтийн муруй бүхэлдээ баруун доош шилжинэ. Өсгөх чиглэлэээр үйлчилж байвал баруун дээш шилжинэ.



Нийт эрэлтэд нөлөөлөх үний бус хүчин зүйлсийг 4 ангилан авч үздэг. Үүнд:
1.    Хэрэглэгчийн зарлагын өөрчлөлт
-    Хэрэглэгчийн материаллаг болон санхүүгийн актив
-    Хэрэглэгчийн хүлээлт, таамаглал
-    Хэрэглэгчийн өр зээл
-    Хэрэглэгчдэд ноогдож буй татварын хэмжээ
2.    Хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт
-    Зээлийн хүүгийн түвшин
-    Хөрөнгө оруулалтаас олох ашиг
-    Үйлдвэрлэгчдээс авч байгаа татварын хэмжээ
-    Шинэ технологи
-    Илүүдэл хүчин чадал
3.    Улсын зардлын өөрчлөлт
-    Улсын худалдаа
4.    Цэвэр экспортын өөрчлөлт
-    Гадаад орнуудын үндэсний орлого
-    Валютын ханш

§ Нийт нийлүүлэлт түүнд нөлөөлөх хүчин зүйл
Нийт нийлүүлэлт гэдэг нь үнийн тухайн түвшинд нийт пүүсийн зүгээс зах зээлд нийлүүлэхэд бэлэн байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний бодит хэмжээ буюу үндэсний нийт бүтээгдэхүүний бодит хэмжээг хэлнэ.
Хэрэв бүтээгдэхүүний үнийн түвшин өндөр байх юм бол пүүсүүдийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх сонирхлыг бий болгоно. Бүтээгдэхүүний үйнийн түвшин доогуур байх юм бол үйлдвэрлэлийн хэмжээг бууруулахад хүргэнэ. Үнийн түвшин ба үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ хоорондын хамаарлыг харуулсан муруйгг нийт нийлүүлэлтийн муруй гэнэ.
Нийт нийлүүлэлт нь бүтээгдэхүүний бодит хэмжээг илэрхийлэх буюу улс орны эдийн засгийн системийн хэмжээнд үйлдвэрлэгдсэн үндэсний нийт бүтээгдэхүүний бодит хэмжээ байна. Энэ нөхцөлдүнийн түвшин үндэсний нийт бүтээгдэхүүний дефлятороор тодорхойлогдоно. Нийт нийлүүлэлтийн муруйг графикт дүрслэн харуулбал:

Нийт нийлүүлэлтийн муруй нь 3 хэсгээс бүрдэнэ. I – Кейнсын хэрчим буюу богино хугацааны нийлүүлэлтийн муруй
II – Завсрын хэрчим буюу завсрын нийлүүлэлтийн мурй
III – Сонгодог чиглэлийн хэрчим буюу урт хугацааны нийлүүлэлтийн муруй
AS – нийт нийлүүлэлтийн муруй
Р - үнийн түвшин

Нийт нийлүүлэлтийн муруй нь дараахь онцлогтой байна.  Кейнсийн хэрчим нь хөдөлмөр капиталын нөөцийн ашиглалт доогуур түвшинд байх үеийн  нийлүүлэлтийн муруй буюу үнийн түвшин нийт нийлүүлэлтийн муруйн хоорондын хамаарлыг харуулна. Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхэд үнэ өөрчлөгдөхгүй байх бөгөөд үйлдвэрлэгчид хөдөлмөрийн ба бусад нөөцийг хатуу үнээр авч байгаа учир үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд зардал нэмэгдэхгүй тул барааны үнэ өсөхгүй.
Засврын хэрчим  нь үйлдвэрлэлийн ашиглалтгүй нөөц хүчин чадал өндөртэй эдийн засгаас хөдөлмөр бүрэн эрхлэлт үйлдвэрлэлийн хүчин чадлын бүрэн дүүрэн ашиглалттай эдийн засагт шилжих шилжилтийн үеийн нийлүүлэлтийн муруйг илэрхийлнэ. Энэ хэсэгт үндэсний үйлдвэрлэлийн хэмжээ үнэ хоёр нэмэгдэж байна. Нэгж барааны зардал өсч байгаа учир үйлдвэрлэлэ ашигтай болгохын тулд пүүсүүд барааны үнээ өсгөнө. Барааны бодит хэмжээний өсөлтийг үнийн өсөлт дагалдана. Завсрын хэрчмын үед нийт нийлүүлэлт нь үнийн түвшинтэй урвуу хамааралтай байна.
Сонгодог хэрчимнь эдийн засаг бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа буюу капитал хөдөлмөрийн нөөцийн бүрэн дүүрэн шавхан ашигласан үеийн нийлүүлэлтийн муруйг илэрхийлнэ. Үйлдвэрлэлийн хүчин чадал нь дээд хэмжээндээ хүрсэн бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээг цааш нэмэгдүүлэх боломжгүй юм. Эдийн засаг бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа учир үнэ цааш хичнээн өслөө ч барааны тоо хэмжээг нэмэгдүүлж чадахгүй.
Нийт нийлүүлэлтийн үнийн бус хүчин зүйлс:
Нийт нийлүүлэлтэд орцын үнэ, хөдөлмөрийн бүтээмж, татвар гэсэн үнийн бус хүчин зүйл нөлөөлнө.
Үнийн бус хүчин зүйлийн нөлөөллийн улмаас үнийн тухайн түвшинд үйлдвэрлэлийн бодит хэмжээ өөрчлөгдөн нийт нийлүүлэлтийн муруй баруун зүн тийш бүхэлдээ шилжинэ. Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ нэмэгдвэл нэгж бүтээгдэхүүний зардал нэмэгдэж ний нийлүүлэлт буурна муруй зүүн гар тийш шилжинэ. Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ буурвал нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал буурч нийт нийлүүлэлт нэмэгдэж муруй баруун тийш шилжинэ.



§ Үйлдвэрлэлийн хэмжээ үнийн түвшингийн тэнцвэрт байдал
Макро эдийн засагт үйлдвэрлэлийн бодит хэмжээ ба үнийн түвшингийн хоорондын тэнцвэрт байдал нь нийт эрэлт ний нийлүүэллтийн муруйн огтлолцлын цэгээр тодорхойлогдоно. Тэнцвэрт үнийн түвшин ба тэнцвр үйлдвэрлэлийн хэмжээг  нийлүүлэлтийн хэсэг тус бүрд нь авч үзвэл:
а. Кейнсийн хэрчмээр нийт эрэлт нийлүүлэлтийн муруй огтлолцоно гэж үзвэл тэнцвэрт цэг хэрчим дээр орших болно. Үнийн бус хүчин зүйлийн нөлөөллөөр хэрэглэгчдийн ирээдүйд олох орлого нэмэгдэнэ гэсэн итгэл үнэмшил өссөн эсвэл ШУТ-ийн дэвшлийн үр дүнд үйлдвэрлэгчдийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэргээс нийт зардал буюу нийт эрэлт өссөн гэвэл нийт эрэлтийн муруй уг хэрчим дээрээ AD1 байрлалаас AD2 байрлалд шилжижнэ. Энэ үед үйлдвэрлэлийн тэнцвэрт хэмжээ Q1-ээс Q2 болон нэмэгдэж байгаа боловч тэнцвэрт үнийн түвшин өөрчлөгдөхгүй. Ийнхүү ажилгүйдлын түвшин өндөр ашиглалтгүй үйлдвэрлэлийн нөөц хүчин чадал ихтэй эдийн засагт нийт эрэлтийн хэмжээ нэмэгдэхэд үйлдвэрлэлтийн тэнцвэрт хэмжээ өсдөг боловч тэнцвэрт үнийн түвшин өөрчлөгдөггүй байна. Энэ нь эдийн засгийн уналтын үед хэрэглэгчид үйлдвэрлэгчдийн бараа үйлчилгээ тоног төхөөрөмж худалдан авах чадвар хүсэл эрмэлзлэлийг буюу эдгээт зарцуулах зардлыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийн бодит хэмжээг инфляцийг өсгөхгүйгээр нэмэгдүүлэх нь онолын хувьд боломжтой юм..
б. Завсрын хэрчмээр нийт эрэлт нийлүүлэлтийн муруй огтлолцоно гэвэл уг хэрчим дээр тэнцвэрийн цэг орших ба үнийн бус хүчин зүйлийн нөлөөллөөр нийт эрэлт өөрчлөгдөн эрэлтийн муруй завсрын хэрчим дээрээ баруун зүүн тийш шилжихэд тэнцвэртр үнийн түвшин ба үйлдвэрлэлийн тэнцвэрт хэмжээ хоёр нэгэн зэрэг өөрчлөгдөнө. Иймээс эрэлтийн муруй AD1-ээс AD2 байрлалд шилжижхэд тэнцвэрт үнийн түвшин P1-ээс P2, үйлдвэрлэлийн тэнцвэрт хэмжээ Q1-ээс Q2 болон нэмэгдэж байна. Энэ нь ашиглаагүй үйлдвэрлэлийн нөөц хүчин чадал өндөртэй эдийн засгаас хөдөлмөр капиталын нөөц хүчин чадлын бүрэн ашиглалттай эдийн засагт шилжих шилжилтийн үед салбаруудад хүчин чадлын ашиглалт харилцан адилгүй байдаг учраас нийт эрэлт өсөхөд хүчин чадлын ашиглалт доогууртай салбарт үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж хүчин чадлын ашиглалт өндөртэй салбарт үнэ өсч байдгаар тайлбарлагдана.
в. Сонгодог чиглэлийн хэрчмээр нийт эрэлт нийлүүлэлтийн муруй огтлолцоно гэвэл үнийн бус хүчин зүйлсийн нөлөөллөөр нийт эрэлт өсөхөд нийт эрэлтийн муруй уг хэрчим дээрээ AD1-ээс AD2 байрлалд шилжинэ. Энэ үед үйлдвэрлэлийн өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдан харин тэнцвэрт үнийн түвшин P1-ээс P2 болон өсч байна. Энэ нь хөдөлмөр бүрэн эрхлэлттэй үйлдвэрлэлийн нөөц хүчин чадал бүрэн ашиглалтад эдийн засагт нийт эрэлтийн өсөлт нь бодит үндэсний нийт бүтээгдэхүүнийг гагцхүү үнийн түвшний өсөлтийн бий болгодог байна.

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.